Posted by: tsuurai | May 28, 2009

Үнэн хүн

3064024671_a315d64f2dСанаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойгоос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Read More…

Advertisements

565240584Оршил. 2007 оны 12-р сарын 9-ны өдөр. Ажлаасаа гараад хүндхэн хар цүнхээ мөрөндөө нэг үүрч, гарандаа нэг дүүрсээр Улсын төв номын сангийн дэргэдэх драмын театр руу алхалаа. Таксидах хүсэл байсан ч шинэ жилийн баяр наадам гээд сарын төсөв хэтэрсэн болохоор нарийлаж бас хэмнэж байгаа ухаантай алхаж байгаан. Улсын драмын театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Сарны цагаан цус” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийг үзэхээр явж байгаа минь энэ.

Энэ жүжгийг үзэх боломж олгосон найзтайгаа драмын театрын үүдэнд уулзаад дотогш орох явцад ажиглахад, жүжгийн нээлт хийж байгаа өдөр болоод ч тэрүү дандаа төрийн “томчууд”, урлаг соёлын одод байхаас гадна ер нь бол сэхээтэн байрын царайны хүмүүс дийлэнх байх юм гээч. Шинэхэн ерөнхий сайд Баяр, УИХ-ын дарга Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн харагдана лээ. Жүжгийн зохиолч нь Бавуугийн Лхагвасүрэн гуай болохоор арга ч үгүй биз. Жүжиг эхлэхэд Лхагвасүрэн гуай үг хэллээ. Тэрбээр “Энэ жүжиг таны сэтгэлд удаан үргэлжлэх болтугай” гэсэн ерөөлөөр жүжигээ эхлүүлсэн юм. Үзэгчид амьсгал дарж, чимээ анирлахад би ч мөн адил хүчтэйхэн шиг амьсгалаад аниргүйг үргээн “од” болчихвий гээд бас л амьсгаагаа хураав. Read More…

Путины өмнөх Орос орон
RUSSIA GAZPROM GERMANY20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.
Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг. Read More…

Мөнгө “үйлдвэрлэгч”
warren-buffettForbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.
77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм. Read More…

art_RohMoohyun_cnnБаасан гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хён “Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон” гэсэн богинохон зурвас үлдээгээд гэрийнхээ ардах уулнаас үсрэн амиа хорложээ.

Түүний үхэл залуучуудын бүтэлгүй хайрандаа гутран өндөр байшингаас “агшинддагаас” тэс ондоо удаан хугацаанд бодож гаргасан шийдвэр болох нь богинохон зурваснаас илт байлаа.

Read More…

Categories