ЦУУРАЙ

Үнэн хүн
Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан

Боржигоны бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойгоос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

11-р сарын 06-ны өдөр миний дотны найз, “Сайхан бүсгүй” бичлэгийн эзэн Янжка маань Бавуугийн Лхагвасүрэн гуайн уулзалт ярилцлаганд хамт явахыг урилаа. Мэдээж энэ санал миний хувьд татгалзаж боломгүй сайхан боломж байсан юм. Энэ дашрамд, найздаа эгэл агаад үнэн хүний үгийг сонсох боломж олгосонд баярлалаа гэж хэлмээр байна Сэтгэлийн гүнээс.

Монголын утга, уран зохиолоос миний хүндэтгэн хайрлаж явдаг хүн бол яах аргагүй Бавуугийн Лхагвасүрэн гуай юм. Би тэр хүнийг яруу найрагч гэхээс илүүтэйгээр хувь хүн талаас нь их хүндэлдэг гэхүү дээ.

Би, арван жилийн жаалхан охин байхдаа “Боржигоны Бор Тал” шүлгээс нь Лхагвасүрэн гуайтай ичнээ танил болсон юм. Гэхдээ таван жилийн өмнө сонинд өгсөн нэг ярилцлаганаас энэ хүнийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Тэрхүү ярилцлаганд, Бавуугийн Лхагвасүрэн гуай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг нэг нэгэнгүй ярьж “Амьдрал намайг сургасан юм шүү дээ” гэж хэлсэн тэр үг одоо хүртэл зүрхэнд минь хадаатай яваа. Яагаад ч юм тэр ярилцлага Лхагвасүрэн гуай бид хоёрт ижилхэн гэмээр олон зүйл байх шиг санагдсан юм. Нэг үгээр, бид хоёр “зовлон” гэдгийг магадгүй “жаргал” болгон харж тээршээдгүйгээрээ ижилхэн байж ч болох талтай. Мөн түүнчлэн амьдралын их аянд Лхагвасүрэн гуай зөвхөн өөрийгөө хүмүүжүүлээд зогсохгүй олон хүнийг хүмүүжүүлж ухаажуулж, амьдралыг хайрладаг болоход нь сургасан гэж бодохоор өөрийн эрхгүй даган дууриамаар сэтгэгдэл төрсөн юм.

Лхагвасүрэн гуайн “Зовлон жаргалаас илүү амттай” гэсэн үг надад маш их таалагдсан гэх үү дээ. Өнөөдрийг хүртэл “аавын энтэй” ухаалаг үгийг нь хаана нэгтэйгээс сонсох, эсвэл уншчих санаатай сонингийн хуудас эргүүлдэж, зурагтаны суваг сольж байдаг болсоноо нуугаад юу гэхэв.

Хамгийн сүүлд буюу 7н хоног өмнө Монголын Үндэсний Телевизээр гарч байсан “Монгол бичгийн араас маань унших уу эс унших уу” гэдэг хөндүүр сэдвийг ярилцан, Бавуугийн Лхагвасүрэн, Америкжсан соёлтой хөрөнгөжиж яваа бэлчинтэй Глобал Удирдагчийн залууг бүлтэгнүүлж байхыг нь нэг үзээд бах минь ханаж билээ. Магадгүй та, Глобалын залууг гоочилсон үг унагасан намайг өөдөө өгсөн яваа нэгнээ уруу дарж байгаа аргагүй л тамын тогооны монгол юм даа гэж бодож байх бий. Би тэр хүний цаг үеээ овжин харсан занд нь бус, бусдын хүсэл сонирхолыг дэгээдэн бэлжиж байгаа хөрөнгөнд ч бус харин ганцхан “Монголыг Америкаар солих, Монголыг Америктай жишэх” гэдэг үзэл бодолд нь эгдүйцдэг юм. Би Англи хэлийг сурж яваа. Өнөөдөр энэ хэлээр гэдсээ тэжээж ч яваа. Гэхдээ, би Англиар “ярьдаг” Монгол биш, Англи хэлээр хоолоо олж иддэг Монгол байх болно.

Эгэл агаад үнэн хүний ухаарал хайрласан үг бүрийг би тосож аван тэмдэглэж суусан бөгөөд ЭХ ОРОН, ЭХ БИЧИГ, УЛАМЖЛАЛ СОЁЛ, ХҮН байхын утга учрыг тайлбарлаж миний үеийн залуучуудад хэрэгтэй үнэ цэнэтэй зүйл ярьж байсан болохоор би тэр болгоныг ганцаараа амтлахыг хүсээгүйдээ, Лхагвасүрэн гуайн оюуны тольтноос ундарсан үг бүрээр цуврал бичлэг хийхээр шийдлээ. Та бүхэнд хэрэгтэй байж, ухаанд чинь бурам нэмж, оюунд тань мэлмий тольдоож, хүн байхын учир утгыг ойлгуулна гэж найдаж байна.

Бавуугийн Лхагвасүрэн: Сарны цагаан цус
Оршил. 2007 оны 12-р сарын 9-ны өдөр. Ажлаасаа гараад хүндхэн хар цүнхээ мөрөндөө нэг үүрч, гарандаа нэг дүүрсээр Улсын төв номын сангийн дэргэдэх драмын театр руу алхалаа. Таксидах хүсэл байсан ч шинэ жилийн баяр наадам гээд сарын төсөв хэтэрсэн болохоор нарийлаж бас хэмнэж байгаа ухаантай алхаж байгаан. Улсын драмын театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Сарны цагаан цус” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийг үзэхээр явж байгаа минь энэ.

Энэ жүжгийг үзэх боломж олгосон найзтайгаа драмын театрын үүдэнд уулзаад дотогш орох явцад ажиглахад, жүжгийн нээлт хийж байгаа өдөр болоод ч тэрүү дандаа төрийн “томчууд”, урлаг соёлын одод байхаас гадна ер нь бол сэхээтэн байрын царайны хүмүүс дийлэнх байх юм гээч. Шинэхэн ерөнхий сайд Баяр, УИХ-ын дарга Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн харагдана лээ. Жүжгийн зохиолч нь Бавуугийн Лхагвасүрэн гуай болохоор арга ч үгүй биз. Жүжиг эхлэхэд Лхагвасүрэн гуай үг хэллээ. Тэрбээр “Энэ жүжиг таны сэтгэлд удаан үргэлжлэх болтугай” гэсэн ерөөлөөр жүжигээ эхлүүлсэн юм. Үзэгчид амьсгал дарж, чимээ анирлахад би ч мөн адил хүчтэйхэн шиг амьсгалаад аниргүйг үргээн “од” болчихвий гээд бас л амьсгаагаа хураав.

Жүжиг. Жүжиг эртний нэгэн Монгол гүрний мөхөл, мөхөлд хүргэсэн шалтгааныг өгүүлэх аж. Үхлээр эхлээд үхлээр төгсөх энэ жүжиг, жинхэнэ өнөөдрийн Монголын төрд, төрийн тэргүүнд сануулга, ухаарал, хэлэх үгээ драмаар илэрхийлж байгаа нь илт байсан юм. Жүжгийн үйл явдалыг энд нурших нь илүүц биз. Та зүгээр л очиод үз. Жүжгийн үг хэллэг нь яруу тансаг агаад хүнд ухаарал хайрлахаас гадна Монгол хэлний яруу тамсагийг илтгэнэ. Тайз засалт ч мөнхүү үнэхээрийн сайн, жүжгийн найруулга тавилт миний молхи дүгнэлтээр “тасарчихсан” байна лээ. Б.Лхагвасүрэн гуайн өнөөдрийн төрд хандах үгээ жүжгээрээ дамжуулж хэлээд байх шиг санагдсан. Нэг үгээр жүжигт хэлсэн “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг илтгээд байна лээ. Төрд бугшсан алдаа эндэл, буруу алхамыг эхлүүлсэн бол төгсөлийг тэр чигт нь төгсөөд бүхнийг эхнээс нь эхлүүлэх ёстой гэсэн утга санаа юм. Тиймээ жүжигт өгүүлсэнээр өнөөдрийн манай төр, нийгэмд болж байгаа авилгалын торон хэлхээ, толгой түрүүгүй эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн энэ бүгдийг өнөөдрийн эрх барьж байгаа, түүнд орооцолдсон “толгойтон” бүрийг үндсээр нь устгаж байж, төр ариун байх ёстой гэсэн санаа цухалзаж байна лээ.

Инээдтэй дүгнэлт. Жүжиг төгссөний дараа хүрэлцэн ирж цагаа заран “ажаарсан” төрийн тэргүүдийг сэтгэгдэлээ хэлэхийг хөтлөгч урилаа. Юун түрүүнд, УИХ-ын дарга Лүндээжанцан “Би Лхагвасүрэн гуайг залуу ахуй цагаасаа мэднэ. Энэ их хүнийг хүндлээд Бавуу ахаа гэж дууддаг юм. Өнөөдрийн үзсэн энэ агуу цар хүрээтэй жүжгийг би өөрийнхөө хэмжээнд хүлээн авч ойлголоо. Ийм агуа оюуны тогооноос миний ойлгох хэмжээ халбагаар хутган авч ойлгохдоо адил юм” гэж хэлсэн юм. Харин шинэ ерөнхий сайд Лүндээжанцан гуай шиг олон үг хэлээгүй ч “сэтгэлд удаан үргэлжилэх болтугай” гэж хэлсэн. Төрийн өндөрлөгүүдийг үг хэлж дууссаны дараа Б.Лхагвасүрэн гуай, “Миний жүжгийг өнөөдөр Монголын төр ирж сонирхолоо гэж би ойлгож байна. Харин төрийн нэг өндөрлөг маань, халбагатай биш шанагатай ирж тогооноос хутган ойлгосон бол би баярлах байлаа” хэмээн хэлсэн нь цугларсан үзэгчдийн хоржоонтой инээдийг хүргээд зогсохгүй, Лүндээжанцан гуайг улайлгаад амжлаа. Нээрээ л, гол ойлгох ёстой хүмүүс нь угтаа ортол ойлгосонгүй гэдгийг УИХын даргын хэлсэн үг цухалзуулсан нь, УИХын ширээний ард дутуу ойлгосон, эсвэл ойлгох тархины хэмжээ хүрээгүйдээ хариуцлагаас зугтдаг хэвшсэн зангаас үүдэлтэй үгс нь эвгүй байдалд оруулаад авсан мэт надад санагдсан. Би ингэж ойлголоо. Хүн хэлэхээс нааш, цааш чичэхээс нааш гэдэг шиг би энэ жүжгийг үзсэний дараа “би өөөрөө төр биш болохоор” өөрийнхөө хэмжээнд зарим нэгэн зүйлийг ойлголоо. Надад хамгийн үнэн санагдсан үг бол “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг. Тиймээ аливаа зүйлийн эхлэлийг тавих хүртлээ сайтар бодож байж, тунгаан байж эхлэлийг нь зөв тавьж чадвал аяндаа бүх зүйл сайхнаар үргэлжилэн бүтэх ажгуу.

Time сэтгүүлийн Оны Шилдэг Хүн Владимир Владимирович Путин
Путины өмнөх Орос орон

20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.

Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг.

21р зууны өнгө төрхийг тодорхойлогч Орос хэмээх Их Гүрнийг Владимир Владимирович Путингүйгээр төсөөлөхөд бэрх юм.

Time сэтгүүлийн оны шилдэг хүн Владимир Путин

Агуа Их Эх орны дайны жихүүхэн жилүүдэд 26 сая хүнээ алдан нулимсанд живээд байсан Орос орны баатарлаг Ленинград хотын нэгэн ажилтан ангийн гэр бүлд Путин мэндэлсэн гэдэг. Түүний төрсөн нь үнэн болохыг батлах мэдээллээс өөр хүүхэд ахуйн үеийн тухай тодорхой баримт байдаггүй юм. Гэхдээ түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол коммунист дарангуйлагч гэгдэх Сталины тогооч хийдэг байсан өвөө нь гэж үздэг.

Тайм сэтгүүлээс жил болгон уламжлал болгон зарладаг оны шилдэг хүн хэмээх энэ шалгаруулалт нь бусдад өгч байгаа “хүндэтгэл бус”, бусдыг “сайшаан магтаж байгаа” хэрэг ч бус юм. Энэ бол тэмцээн уралдаан ч биш. Тайм сэтгүүлийн оны шилдэг гэсэн цолыг дэлхийн ертөнцийг “сайн”, “муу” аль хэсэгт хувааж чадсан тэрхүү хамгийн хүчирхэг “хувь” хүнийг олж харан дэлхий нийтэд танилцуулдаг шалгаруулалт юм.

Нэг үгээр, Тайм сэтгүүлийн Оны Шилдэг хүн болно гэдэг нь хүн төрлөхтөнд хүчирхэг, цуцашгүй удирдах чадвараа зүй ёсоор харуулж чадсан эрхэмд олгогддог цол юм. Путин бол Барууныхны дүгнэн хэлдэгээр ардчилагч биш. Тэр бол чөлөөт индэрийн төлөөлөл ч биш. Нэг үгээр, тэр Орос оронд тогтвортой байдлыг бий болгосоноос гадна Хүйтэн дайны уршигаар нэр хүнд нь унаад байсан Орос оронг эргүүлэн олон улсад үнэлэгдэхэд, олон улсын тавцанд байр сууриа эргүүлэн “тамгалах” нөхцөлийг бүрдүүлсэн гарамгай удирдагч юм. Путин, Орос орныг “чанга” нударгаар номхоруулж чадсан гавьяатан. Ийм учраас түүнийг Тайм Сэтгүүлийн Оны Шилдэг хүнээр зүй ёсоор зарласан болов уу.

Путины гүн цэнхэр “хөлбөрлөшгүй” харц, гадны ямар ч нөлөөнд авталгүйгээр биеэ авч явж чаддаг чадвар, сэтгэлийн хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй “чанга” төрх, өөрийн санаагаа бусдад олон долоо үггүйгээр үйл хөдлөл, харцаараа ойлгуулж чаддаг зэрэг нь түүнийг амжилтанд хүргэх гол зэвсэг болсон гэж ажиглагчид үздэг. Тэр бол үнэхээр “чанга” удирдагч. Түүнчлэн тэрээр АНУ-ын өмнө ямар ч эргэлзээгүйгээр Орос орны ашиг сонирхолыг баттай илэрхийлж, ятган үнэмшүүлж чаддаг цорын ганц удирдагч билээ.

Шинэ Оросын Шинэ Хаан

Путин Орос оронд юу хийж чадсан вэ?. Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2008 оны 3р сард дуусна. Оросын ард түмэн маш их итгэл найдвар өгч түүнийг улиран сонгосон. Үндсэн Хууль гэсэн саад байхгүй бол түүнийг ахин сонгох ч сонирхолтой байгаа нь нууц биш. Орос орон Путинд яагаад итгэл өгсөн вэ?.

Зөвлөлт Холбоот улс задран унасанаас хойш үгүй болоод байсан тогтвортой байдлыг бий болгож, ард түмний дунд их гүрний бахдам үзлийг эргүүлэн авчирч чадсан удирдагч юм. Тэр ерөнхийлөгч болсоныхоо дараа Оросын эдийн засгийг бүхэлд нь атгаж улмаар улс орныг мафийхан уландаа гишгэж байхад бүгдийг нь зоригтойгоор “арчин хаяж”, 2003 онд дундаж иргэний цалинг хоёр дахин нэмж, Оросын хөрөнгө эрх мэдэл хэдхэн баячуудын гарт атгагдсан байсныг задрааж, жирийн ард иргэдийн амьдралыг бодитоор өөд нь татаж чадсан гавьяатай.

Хүйтэн дайны шуурганд сөхөрч байсан хүчирхэг “баавгай”-г ахин сэргээж чадсанаараа Путин Оросын ард түмний дунд гавьяатай. Дээр нь бас Дэлхийн тавцанд өөрийнхөө нөлөөллийг ганцхан зэвсэглэл үйлдвэрлэл, нийлүүлэлтээр бус нефт, хийн түлш болон модны экспортоор бататгах болсон юм. Орос орон,

Дэлхийн ертөнцийн хурцадмал асуудал дээр Орос ямар байр суурьтай вэ?. Америкийн оолон улсад нөлөөллийг сааруулахад далдуур “өдөөн хатгагч”, Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Ойрхи Дорнод, Ираны асуудалд голлох яриа хэлэлцээрч болж байна.

Путины засгийн газар Орос оронд тогтвортой байдлыг авчирч, мафийхны үйл ажиллагааг намжаахад бас л багагүй зүйлийг золиослох хэрэгтэй болсон. Нэг үгээр хүчтэй, хүнд нудрагны амтыг үзүүлэх шаардлагатай болсон юм. Нэг үгээр тэд хүний эрх, эрх чөлөөгөөр тоглох хэрэгтэй болсон гэсэн үг юм. Путин засгийн эрхэнд гарсаныхаа дараа оросын хэд хэдэн телевизүүдийн суваг, сонин сэтгүүлийг хааж кремлийн суурийг ганхуулахад хүргэж Оросын улс төрийг үнэгүйдүүлэхэд нөлөө үзүүлж байсан хөрөнгөтөнүүдийг үг сүггүй шоронд хориж, Путины засгийн газрыг эсэргүүцэгчдийг баривчилан хорьсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Путины рейтинг хэзээ ч 70ээс доош орж байсангүй. Энэ түүнийг ямар улс төрч, удирдагч болохыг нотлож байгаа хэрэг юм.

Энэ утгаараа шинэ үеийн Орос орон судлалаар мэргэшсэн, Никсон Төвийн ерөнхийлөгч Димитри Саймэс “Путин бол шинэ үеийн дарангуйлагч. Тэр бол орчин үеийн Петр хаан” гэж дүгнэсэн байдаг юм.

Путины улс төрийн карьер

Зарим тохиодолд Путины улс төрд орсон явдалыг аз тохиосон явдал гэж үзэх хүн олон байдаг. Путин өөрийнхөө залуу насны амьдралыг халаас нимгэн, зодоон цохионд дуртай байнга шарх сорвитой явдаг байлаа гэж дурсан ярьсан байдаг юм. Шаливхан биетэй ч эр хүн шиг эр хүн болоход нь бөхөөр хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байж болох талтай.

Оросын Тагнуулын төв газар, гудамжны атаман гэгдэх Путиныг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлж чадсан. 1975 онд Ленинградын Их Сургуулийн оюутан залуугийн амьдралыг бүхлээр нь өөрчлөх үйл явдал болсон нь үл таних нэгэн этгээд ирж түүнд шууд л “Би чамтай ирээдүйд хэн болох талаар чинь ярилцмаар байна. Гэхдээ яг хэн гэдгийг нарийн яримааргүй байна. Зүгээр л надад итгэ” гэж хэлсэн гэдэг. Энэ бол түүнийг сөрөг тагнуулч болгоно бэлтгэх гэсэн санал байсан юм. Ингээд 1980иод оны дунд гэхэд Путин анхныхаа нууц даалгаварыг аван Зүүн Берлин руу явж НАТО болон Германы улс төрчдийн талаар мэдээлэл цуглуулах даалгавартай ажиллаж байлаа. Хүйтэн дайны үед тэр Германы Дрезденд ажиллаж байсан гэдэг. Харин Берлиний хана нуран унасаны дараа түүнийг Зөвлөлт Орос руу эргүүлэн татсан бөгөөд хамтран ажиллагч нөхдийн хамт Зөвлөлт Оросын үед тагнуул хийж байсан тухай бүх баримт бичиг, нэрсийг галдан шатааж улмаар Шинэ оросд шинэ хүний амьдралаар амьдарч эхлэсэн юм. Нийгэмд гарсан өөрчлөлт түүнээс энэ бүхнийг шаардаж байлаа.

Энэ бүгдийн дараа Путин Санкт Петербург хотын захирагч байсан Анатоли Собчактай танилцсан нь түүний хувьд өнөөдрийн Орос орны нүүр царайг тодорхойлогч залуу лидер байх үндэс суурийг тавьж өгсөн билээ.

Би баян болно гэдгээ цаг ямагт мэддэг байсан. Үүндээ нэг хором ч эргэлзэж байгаагүй. Варрен Буффет
Мөнгө “үйлдвэрлэгч”

Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.

77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм.

Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна.

Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

6 настай “наймаачин” хүү

Үе тэнгийн 6 настанууд нь ээжээрээ өмдөө татуулан, мээмнээсээ ч гараагүй эрхэлж, тоглоом наадам эргүүлэн гүйж байх тэр үед Варрен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авчээ.

Ингээд гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колог 5 центээр зарлаа. 1930 оны 8-р сарын 30-нд Ховардын 2 дахь хүү болон мэндэлсэн Варрен хүүхэд байхаасаа л хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог “мөнгө хүүлэгч” байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. Брокероос, Конгрессын гишүүнд өрсөлдөж явсан аавын сэргэлэн зан Варрен хүүд өвлөгдсөн нь тэр бизээ.

Кока коло жижиглэн зарж олсон ашгаараа 6 настай Варрен унадаг дугуй худалдан авч өөртөө бэлэглэв. Үүнээс 5 жилийн дараа буюу 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авчээ. Хувьцаа худалдан авсны дараахан 38 доллараар арилжигдаж байсан хувьцааны үнэ 27 болтолоо унахад Варрен маш их сэтгэл санаагаар унасан гэдэг. Гэтэл тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй хувьцаагаа тэвчээртэй хадгалж нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход зарж санаа нь амарчээ. Гэтэл тэрбээр бас л яарсан гэдгээ ухаарлаа. Учир нь хувьцаагаа зарсанаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Варренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд та ажиллахыг хүсэж байвал эсвэл энэ зах зээлээс мөнгө “уутлах” сонирхолтой бол сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган донсолж, яарч болохгүй гэдэг алтан зарчимыг баримтлах ёстой гэж Варрен хэлсэн байдаг.

Пенсилваний их сургуулийн Вартен бизнесийн сургуулийн профессоруудыг мадалсан хүү Харвардад “жийгдсэн” нь

1947 он. 17 настай Варрен Буфет ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар их сургуульд орохоор болов. 6 настайгаасаа наймаа хийсэн Варрены “хөрөнгө” энэ үед 5000 доллар болтол өссөн байлаа. 6 настайдаа хувьцаагаар бизнесийн гараагаа эхлэсэн Варрен хүү Вартены бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ. Сургуулиа орхисон Варрен Харвардын бизнесийн сургуулийн магистрын сургалтанд элсэхээр шийдэн хүсэлт гаргасан боловч Харвардаас түүнд санаанд оромгүй хариулт ирүүлсэн байна.

Энэ нь Варреныг ердөө л Харвардын магистарын сургалтанд суралцахад дэндүү залуу байна гэсэн шалтгаан байлаа. Тухайн үед доромжлол мэт хүлээн авсан энэ явдал нь түүнд хожмоо амьдралынхаа ялангуяа бизнесийн “тулаанд” хүчтэй байлдагч болоход нь тусласан гайхамшигт багштай учруулах эхлэл нь байсан гэдгийг Варрен өөрөө ч мэдээгүй юм.

Асар том боломжийг нь салхинд туусан тэрхүү дугтуйтай захиа Варренд түүнээс том боломжийг нь нээсэн шидэт илгээмж байжээ. Харвардад бүлтгүйтсэн хүү Колумбийн их сургуульд хүсэлт гарган оюутан боллоо.

Варрен Буффетын бизнесийн загалмайлсан эцэг

Колумбийн их сургуулийн багш Бен Грахамд Варрен Буффет “яг л мөнгө үйлдвэрлэгч” л ийм байх ёстой болов уу гэсэн сонгодог шинэ дүр төрхийг сануулдаг байсан гэдгийг хожмоо дурсан ярьсан байдаг. Энэ ч утгаараа цовоо сэргэлэн, суусан газраасаа шороо биш бүүүр алт ганзгалдаг Варрен хүү Колумбийн их сургуулийн профессор, хөрөнгийн зах зээлийн гайхамшигт гарын авлага гэгдэх “Security Analysis”, болон “Intelligent Investors” номын зохиолч, Бен Грахамын хайртай шавь болсон юм. Бен Грахам, 21 настай Варрен хүүг хөрөнгийн зах зээлийн эргэлт буцалтгүй хөтлөсөн алтан шатыг дардан тавьсан хүн яах аргагүй мөн гэдэг.

Оюутан байхдаа “Хэн нь хэн вэ” номыг уншсаны дараа Варрен Буффет уг номонд гардаг GEICO гэх хэн ч мэдэхгүй даатгалын компаний захиралтай уулзахаар Вашингтоныг зорьлоо. Энэ үед Варрен 21 настай байсан юм. Бямба гарагийн өглөө Вашингттонд GEICO-ийн байранд ирэхэд түгжээтэй хаалга түүнийг угтав. Варрен хэн нэгэн тэр байшинд ирж хаалга онгойлгохыг хүлээн үд дунд хүртэл байрны гадаа суужээ. Компаний хаалгач ирэхэд Варрен компаний байранд хүн байгаа эсэхийг асуутал 6 давхарт хонон өнжин ажилласан хүн байгаа тухай мэдэв. “Гэрээ мартсан гэсэр шиг” ажилладаг энэ хүн бол тус компаний Санхүүгийн албаны дарга Лоримар Давидсон байсан юм. Энэ хүн Варренг даатгалын компанитай насан турш нь холбох гүүрийг тавьсан бөгөөд хэн ч мэдэхгүй жижигхэн компани ч Варрены ачаар дэлхийд нэртэй болж чадсан байдаг.

Залуу Варрен Буффет хөрөнгийн зах зээлд

Колумбийн их сургуулиа төгсөөд төрлөх хотдоо эргэн ирж аавынхаа брокерын пүүсд ажилд оров. Энэ үеэр Сюзи нэртэй бүсгүйтэй танилцан төд удалгүй 1952 онд гэрлэжээ. Варрен Буффет өдрийн цагаар аавынхаа пүүсэд ажиллаж оройгоор Омахагийн их сургуульд лекц уншин бүх цагаа мөнгө болгохын тулд хөдөлмөрлөж байсан ч гэр бүлийн амьжиргааг нь хангалттай залгуулж чадахгүй л байлаа.

Ингээд тэрбээр Нью Иорк руу нүүв. Их хотод ирээд S&P-ийн тайланг судлан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэв. Яг эндээс Варрен Буффетын хувийн онол, баримтлал төрж энэ баримтлал нь түүнийг хожмоо хэнд ч дийлдэхгүй хүчтэй хөрөнгө оруулагч болгох суурийг тавьжээ. Компани хэрхэн ажиллаж байгаа, компаний бодлого нь тус байгууллагад ямар давуу талыг бий болгож буй зэрэг нь Варрены анхаарлыг илүүтэй татна. Энэ бүхнээс тэрбээр компаний менежментийн бодлого нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдэгт бат итгэлтэй болж ирсэн юм. Харин Бэн Грахам компаний тайлан баланс, орлогын тайлан нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн гол чиглүүлэгч гэж үзэж байлаа. Нью Иоркод ирсэн Варрен өөрийн гэсэн заримчтай ч болж мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн 9,800 доллараа 140,000 доллар болтол өсгөж чадлаа.

Энэ мэтээр явсаар Варрен 1956 он гэхэд 300,000 долларын хөрөнгөтэй болсон байв. 100,000 ам долларын анхны хөрөнгө оруулалт нь түүний мөнгийг 300,000 болтол нь өсгөж чаджээ. 1960 он гарахад 3 сайхан хүүхэд, үзэсгэлэнтэй халамжит эхнэр, ирээдүйтэй, амжилттай яваа бизнес гээд аз жаргалтай амьдралын бүхэн Варрен Буффетад байв. Өсөлтөөс өсөлт рүү байнга тэмүүлэн амжилттай явж ирсэн түүний нууц нь Варрен хэзээ ч санаа амран хойш суухгүй яг л бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм шиг эрч хүчтэй хөдөлмөрлөдөгт байв. Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 1962 он гэхэд Варрены гэр бүлийн хөрөнгө 6,846,936 болжээ.

Мэдээж үүнээс хойш түүнд уналт гэж бараг байсангүй дандаа өсөлт, амжилт, ашиг гэсэн гинжин хэлхээнд эргэлдсээр 2008 оны Forbes-ийн тэрбумтануудыг тэргүүлж нэгд бичигдсэн билээ.

ПИЛАНТРОФИ – БУСАДТАЙ ХУВААЖ ИДСЭН ХООЛ МАШ АМТТАЙ БАЙДАГИЙН.

Варрен Буффет бол зүгээр нэг мөнгө эргэлдүүлэгч, мөнгө үржүүлэгч, тоо бодогч биш тэрбээр хүмүүнлэгийн үлгэр жишээ үйлстэн, пилантрофийг дэлхий нийтэд ойлгуулахад асар их ажил хийж яваа буянтан.

2006 оны 6-р сарын 27: Энэ өдөрт дэлхийн пилантрофийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх үйл явдал болсон гэж хэлж болно. Энэ өдөр манай гаригийн хамгийн баян хүмүүс болох Билл Гэйтс, Варрен Буффет нар дэлхий нийтийн ядуурал, өлсгөлөн, халдварт өвчний эсрэг тэмцэхэд 60 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бүхий санг байгуулан гарын үсэг зуржээ.

Өөрөөр хэлбэл Варрен, Гэйтс хоёр хөрөнгийнхөө 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг дэлхий нийтийн сайн сайхны төлөө гэрээслэн үлдээсэн гэсэн үг юм. 150 гаруй жилийн түүхтэй Америкийн пилантрофийн түүхэнд энэ явдал нь санаанд багтамгүй асар баялаг хөрөнгө оруулалт байлаа.

Нью Иоркийн төв номын санд сангийнхаа нээлтийг хийж гарын үсэг зурсан тэрбумтан найзуудаас гайхширсан сэтгүүлчид олон асуултыг тавьж байжээ. Сэтгүүлчид “олон жилийн турш хурааж хуримтлуулсан хөрөнгийнхөө 80 гаруй хувийг бусдад зориулах шийдвэрийг яагаад гаргах болсон вэ” гэсэн асуултыг нэгэн зэрэг сонирхож байв.

Энэ асуултанд Варрен Буффет “Өнөөдрийн баялагаа би өөрөө босгосон. Үр хүүхдээ би хэнээс дутахгүй хүн болгон хүмүүжүүлж чадсан. Миний хүүхдүүдэд миний мөнгө биш өөрсдийнхөө хөлсөөр бүтсэн баялаг амттай байх бизээ. Би эртнээс л 3 хүүхэддээ энэ бүхний та нарт өвлүүлэхгүй шүү гэдгээ хэлдэг байлаа. Варрен Буффетэд харьяалагдаж байгаа энэ бүх баялаг, эд хөрөнгө бусдын хөлс хүчээр бүтсэн зүйл. Иймээс би тэдний сайн сайхны төлөө эргүүлэн зарцуулмаар байна” гэж хариулсан гэдэг.

Хамтарсан сангийн хөрөнгө оруулагч Билл Гейтс “Энэ хөрөнгө оруулалтыг хүртсэн хэн бүхэн урдах ажлаа сэтгэлээсээ хийгээсэй гэж би хүсэж байна” хэмээн хариулсан байдаг.

Сайн үйлсийн /пилантроф/ сангийн нийт хөрөнгөөс жилд 3 тэрбумыг зарцуулах эрхийг сангийн ажилчидад олгожээ. 3 тэрбум нь АНУ-ын нэг улирлын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм байна.

Билл Гэйтс, Варрен Буффет нарын байгуулсан сайн үйлсийн сан 500 гаруй ажилтантай бөгөөд Сэйтэлд байрладаг гэнэ.

2009 онд 79 настай золгож байгаа Варрен Буффет “сэтгүүлчид надаас та энэ их эд хөрөнгийг бий болгох хэр хүч хөлс хүч, он цагийг зориулснаа бидэнд яриач гэдэг. Үүнд ганцхан хариулт бий. Би хэзээ ч мөнгөний төлөө хөдөлмөрлөөгүй. Зүгээр л ажилдаа дур сонирхолтойгоор тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө баян хүн болноо гэдгийг мэддэг байсан юм шүү. Өөртөө төрүүлсэн итгэл маань бүхнээс хүчтэй болгож байсанд нууц нь бий болов уу гэж би хариулдаг” гэжээ.

Солонгосын экс ерөнхийлөгч: “Ухамсарт үхэл үү” эсвэл улс төрийн өшөө авалт уу?
Баасан гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хён “Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон” гэсэн богинохон зурвас үлдээгээд гэрийнхээ ардах уулнаас үсрэн амиа хорложээ.

Түүний үхэл залуучуудын бүтэлгүй хайрандаа гутран өндөр байшингаас “агшинддагаас” тэс ондоо удаан хугацаанд бодож гаргасан шийдвэр болох нь богинохон зурваснаас илт байлаа.

Сайн дураараа үхлээ даллаж өөрийгөө шийтгэх нь нүглээ наминчлах гэсэн арга уу, эсвэл амьдралд гутарч, зовлон шаналалаасаа хурдхан ангижрах гэсэн үйлдэл үү?

Амиа хорлох нь арчаагүй доройн шинж гэж Монголчууд үздэг. Мөн амиа хорлогсдыг диваажин ч, там ч хүлээн авдаггүй гэх. Гэтэл хүний үхлийн хамгийн дорд хэлбэрийг сонгон амиа егүүтгэсэн Солонгосын ерөнхийлөгч Ру Му Хёны үхлийг эх сурвалжууд 6 сая ам долларын хээл хахуулийн хэрэгтэй түлхүү холбон бичиж байна.

Улс төрийн тавцанд олон жил зүтгэхдээ олж авсан шудрага, хээл хахуулиас ангид гэсэн нэр хүндэд нь сэв суулгасан 6 сая ам долларын авилгалын хэрэг түүнийг амиа хорлоход хүргэж ард түмэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа үхлээр цайруулж байгаа хэрэг үү?

Хэрэв 6 сая доллар авчихаад түүнийгээ ил тод хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шаналан амиа хорлож буй бол Монголд энэ мэт хэрэг үйлдсэн өч төчнөөн ихэс дээдэс шинэхэн сонгогдсон ерөнхийлөгчийн хийх ажилд “дэм үзүүлэн” ар араасаа уулнаас үсэрч, авилгалдаа ялзарсан Монгол амиа хорлох ухамсарт үйлдлийн үрээр дороо цэвэрших байх даа гэж!!!!!! …

Ямартай ч Хёнтэй холбоотой авилгалын хавтаст хэрэг түүний шарилын тагтай цуг хаагдлаа гэж Солонгосын хэвлэлүүдээр бичиж байна.

Ерөнхийлөгч асан Хёны үхлийн дараа Солонгосын Хууль зүйн сайд Ким Кён Хан “Түүнтэй холбоотой авилгалын хэргийг хааж байгаа. Харин экс ерөнхийлөгчийн гэр бүлтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа цаашид үргэлжлэх болно” гэж өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн.

Мэдээллийн эх сурвалжуудыг харахад ерөнхийлөгч асан Ру Му Хён яг өөрөө гардаж их хэмжээний мөнгө аваагүй ч түүний эхнэр, болон ойрын хамаатны хүмүүсийн олон сая доллар авч байсан үйлдэлүүд баримтаар хөдөлшгүй нотлогдсон гэж хууль хяналтынхан мэдээлж байгаа. Магадгүй сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэдэгтэй адил нөхрийнхөө нэр хүндээр түрүү барин өр барагдуулах зорилгоор түр хугацааны зээл гэмээн авч байсан сая сая доллар нь ханаж цадахаа мэдэхгүй сувдаг эхнэрийхэн гарын салаагаар урсаад дууссан байж болох талтай.

Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч асан Ру Му Хёны гэр бүлийн гишүүдийн тансаглалын талаарх мэдээлэл Солонгосын шар хэвлэлийн хуудсыг дүүргэх гол сэдэв болж байсан гэх. Ерөнхийлөгчийн охины Америкийн нэгэн арлын далайн эрэг дээрх тансаг харш, 60 гарсан эхнэрийхэн насандаа ахадсан ямба, гоо сайхны мэс заслууд гэх сэдвүүд шар сонины сэтгүүлчдийн үзэгний бэхийг барж байжээ.

Гэтэл зарим нэгэн эх сурвалжуудын бичиж байгаагаар экс ерөнхийлөгч Хёны үхлийг Солонгосын одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-тай холбон тайлбарлаж байна. Биенээ үзэн ядахын дээдээр адалдаг улс төрийн 2 хүчин болох МАХН, Ардчилсан нам хоёр шиг эсрэг тэсрэг намаас гарсан хоёр төрийн тэргүүний хооронд улс төрийн өш хонзон байсан гэж сэтгүүлчид ид бичиж эхэллээ. Одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak чамбай сайн найруулсан “хорынхоо” ачаар Хёныг сэтгэл зүйн гүн дарамтанд оруулж амиа хорлоход хүргэлээ гэж шуугих боллоо.

Баруун гар талаас экс ерөнхийлөгч Ру Му Хён, дэргэд нь одоогийн ерөнхийлөгч Ли Мүн Пак

Эрчимтэй хөгжиж яваа Өмнөд Солонгосын улс төрд буй үзэл суртал, эрх мэдлийн төлөөх тэмцэлийг Хён өөрийн үхлээр эцэс болгож, одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн ардчлалыг аажим аажмаар хумиж буй нууцхан ажиллагааг илчилсэн анхааруулах дохио гэж бичиж байна.

5-р сарын 24-ны  Ням гарагт экс ерөнхийлөгч Хёныг сүүлчийн замд үдэхээр Bongha тосгонд 200,000 гаруй хүн цугларч түүний зурагны өмнө хүндэтгэл үзүүлжээ.

Ерөнхийлөгчийн зургийн өмнө хүндэтгэл үзүүлэхээр урт дараалалд 40 минут зогсох үед тэнд байсан хүмүүсийн амнаас “Lee Myung-bak killed him, Lee Myung-bak did it…” гэсэн үгс олонтой сонсогдож байлаа гэж тухайн үйл явдалыг сурвалжилж байсан Интернейшнл Кореа сонины сэтгүүлч Oh Yeon-ho бичжээ.

Өмнөд Солонгосын “Линколн”

“Ухамсарт” үхлээр өөрийгөө цайруулсан байж болох ерөнхийлөгч асан Ру Му Хёний түүхийг сонирхий.

Ру Му Хён нь Солонгосын түүхэнд их сургууль, коллежийн ширээ “илээгээгүй” анхны ерөнхийлөгч гэгддэг. Анхны ч гэж дээ. Одоо ч тийм хүн байхгүй. Харин Ру Му Хёныг Солонгосын түүхэнд анхны гэсэн олон гавьяаг байгуулсан хүн гэхэд хилсдэхгүй.

Доор өгүүлэх түүхээс түүнийг юунд анхных байсан гэдгийг мэдэх бизээ.

1946: Тэрбээр 1946 онд Гимхай тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Хёны ээж алсын хараатай, хүүхдийнхээ боловсролын төлөө сүүлчийн талхны мөнгөө ч зориулж чадах ухаалаг эмэгтэй байсан гэдэг. Ийм ч учраас тэрбээр ерөнхийлөгч болсон хойноо олон сонин сэтгүүлд ээжийнхээ тухай дурсан ярьсан нь олонтой байдаг байжээ. Ээж нь түүнд алдарт Кунзын сургаалийг уншуулдаг байсан нь Хёны ертөнцийг үзэх үзэл хийгээд үзэл бодол төлөвшихөд нь тулхтай багина болж чадсан байна.

1966: 1966 онд Пусаны ахлах сургуулийг дүүргэсний дараагаар нэгэн ахлах сургуулийн шөнийн харуулаар 2 жил ажиллан улмаар1968 онд цэрэгт явжээ. 3 жилийн цэргийн албанаас ирээд багийн дурлалт бүсгүй Вон Як Суктэй амьдрал зохиож нэгэн компанид загасны тор нэхэх ажил хийж байлаа. Гэвч Хёны цалин сар бүрийн байрны түрээс, идэж уух хоолны мөнгөнд бараг хүрэлцэхгүй шахам байжээ. Иймээс Хён амьдралаа өөд татахын тулд тухайн үедээ орлого сайтай хуульч болохоор шийдсэн байна.

Гэсэн ч түүнд их сургууль, коллежд суралцах мөнгө үгүй тул гэрээр хууль судалж, хуульч шүүгчээр ажиллах эрхийн шалгалтыг өгөхөөс өөр зам байсангүй.

1975: Ингээд 1975 онд 4 дахь удаагийнхаа оролдлогоор хуульчаар ажиллах эрхийн шалгалтыг амжилттай өгсөн нь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй амьдралаа бүхэлдээ өөрчлөх эхлэл байсан юм.

1979 онд Солонгосын Тагнуулын төв газрын дарга Chun Doo-hwan тухайн үеийн еөрнхийлөгч Park Chung Hee-ыг хөнөөж засгийн эрхийг авлаа. Тэрбээр нийгмийг шинэчлэж ардчилалыг өрнүүлж байна гэсэн нэрээр харгис аллага үйлдэж, их дээд сургууль, коллежүүдийг олноор нь хааж, сонин сэтгүүлийн амыг барих болов. Нэг үгээр  Chun Doo-hwan цэргийн дэглэм тогтоож, цэргийн хүчээр төрийн эрхийг барих оролдлогыг эрээ цээргүй хийж байв.

Энэ үед Хён хүний эрхийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Chun Doo-hwan-ийн цэргийн хүчээр Солонгосын эрхийг барих болсоны дараагаар оюутнууд нэгдэж түүний эсрэг цуглаан зохион байгуулахаар нууцаар цуглан ярилцдаг болжээ. Иймээс Chun Doo-hwan оюутнууд цуглардаг “Burim Incident” клубыг хориотой уран зохиол түгээн дэлгэрүүлж, буруунгуй онол судалж байна гэсэн нэрээр хааж, улмаар клубын гишүүн олон мянган оюутнуудыг эрүүдэн тамлаж эхлэв.

Шоронд эрүүдүүлэн тамлагдсан хоёр оюутны өмгөөлөгчөөр ажиллах үүрэг Хёнд ноогджээ. Хөлийн хуруунуудын бүх хумснууд нь унаж, нүдэнд нь цус хурсан 20 ч хүрээгүй залуусыг харсаны дараагаар Хён ихэд шаналж, цэргийн дэглэмийг түлхэн унагах хүсэл асар ихээр оргилсон гэж бичсэн байдаг. Энэ явдал түүнийг улс төрд ороход ч мөн нөлөөлсөн байна.

1987: 1987 оны 6-р сарын 10-нд Солонгосын түүх төдийгүй Хёны амьдралыг эргүүлэх бас нэгэн том өөрчлөлт гарчээ. Солонгосын орчин үеийн түүхэнд тодоос тод “6-р сарын хөдөлгөөн” /June struggle/ гэж тэмдэглэгдсэн энэхүү ардчилсан хөдөлгөөний томоохон лидер, манайхаар бол анхны“алтан хараацайнуудын” нэг нь яах аргагүй Хён байлаа. Нийгмийг өдөөн турхирсан гэж түүнийг 3 долоон хоног шоронд хорьсон ч дэмжигчдийн хүчээр суллагдаж байжээ.

1988: онд тэрбээр Үндэсний Ассемблейд сонгогдсон. Улс төрд ороод хийсэн анхны ажил нь авилгалд идэгдсэн засгийн газрыг мөрдөн шалгах тусгай хороог удирдах байлаа.

Улс төрд зүтгэсэн он жилүүдэд Хёнд сөрөг имижээс илүүтэйгээр эерэг имиж, нэр хүнд их байсан гэдэг. Ард түмэн түүнийг үндэсний бэлэг тэмдэг ерөнхийлөгч гэж үнэлж хүндэтгэж байсан. Улс төрчид, шүүмжлэгчид, нийгмийн идэвхитэй давхаргынхан түүнийг шудрага, голч ноён нуруутай гэж үнэлдэг.

Хёны нэр хүндийг тулах хоёр том хүчин зүйл байдаг гэж шүүмжлэгчид үздэг. Улс төр, засгийн эрхэнд орохоос өмнө буюу 1984 оноос эхлэн тэрбээр Байгаль орчныг хамгаалах асуудлаар амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл дуу хоолойг нэгтгэж байсан ерөнхийлөгч. Энэ ч утгаараа төрийн өндөр албан тушаал хаших явцдаа хог боловсруулах асуудал, сэргээгдэх эрчим хүч,  байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан оролцож байснаас гадна нийгмийн халамж үйлчилгээний талаар олон зүйл хийсэн гэдэг.

1997 онд Ким Дэй Жуны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд идэвхийлэн оролцжээ. Сонгуулийн үеэр нийгмийн бүхий л давхаргад хүрч чадсан Хёны сонгуулийн бодлого нь Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөөлсөн гэж улс төрчид үздэг байна.

Ингээд 1997 онд Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаа Хён Далай Тэнгисийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллах болов. Сайдаар ажиллаж байхдаа тэрбээр Солонгосын өнцөг буланд хүрч жирийн загасчин, томоохон бизнесмэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх шатны иргэдтэй биечлэн уулзаж салбарынхаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн үзэл бодлыг түлхүү оруулдаг байсан учраас Хёныг ард түмний сайд байсан гэж нэрлэх болжээ. Иймээс ч ашиг, мөнгөний төлөө улайран зүтгэдэг бизнесменүүдээс илүү ажилчин ангид түүний хэрэгжүүлж байсан бодлого илүүтэйгээр таалагддаг байжээ. Сайдын хугацаанд хэрэгжүүлж байсан түүний яамны бодлого нь Солонгосын улс төр судлалд “мэдлэг дээр тулгуурласан” /практик дээр тулгуурласан/ гэдэг нэр томьёог оруулж ирсэн ч гэдэг.

2003: Ард түмэний дунд олсон түүний нэр хүнд, уясам дөлгөөн царай, сайхан инээмсэглэл зэрэг нь Хёнд 2003 оны Солонгосын ерөнхийлөгчийн суудлыг төвөггүй авчирч чадлаа.  Тэрбээр илт давуу саналаар ерөнхийлөгч болсон байна. Хён бол Солонгосын түүхэнд хамгийн ихээр гоочлуулж байсан ерөнхийлөгч гэгддэг. Гэвч түүний хүний эрхийн төлөө тэмцэгч, ардчилалын анхдагч, байгаль орчны баримталж байсан бодлого, төрийн бодлогыг тэнцвэржүүлэхэд оруулсан хувь нэмэр зэрэг гавьяа нь түүнийг бүх зүйлээс цайруулж чаддаг байлаа.

“Цахим ерөнхийлөгч“

Хёныг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Солонгосын хүн амын 70 гаруй хувь нь өдөр бүр интернет хэрэглэх боломжтой болжээ. Өнөөдөр захын жижигхэн тосгонд хүртэл интернет холболттой хавтгай дэлгэцээр дэлхийг тольдон харж болж байна.

Түүний засгийн газрын гол баримталж байсан бодлого нь төрийн бүх алба нэгжүүдийг цахим хэлбэрээр ажлаа явуулах  “e-government” байлаа.

“Халтар царайт”

Солонгосын сэхээтэн нийгмийн давхрага болон сөрөг хүчнийхэн Хён-ыг “халтар царайт” гэж гоочилдог байлаа. Түүний элит биш удам угсаа Хёныг олон ч зүйл дээр гадуурхагдахад нөлөөлж байжээ.

Нээрээ л ажиглаж байхад Америкт боловсрол эзэмшсэн, англиар ярьдаг сэхээтнүүд Солонгосчуудын дунд хамгийн мундаг гэсэн “зүүсгэлийг” хүртдэг. Энэ ч утгаараа өнөөдрийн Солонгосын бүхий л шат дарааллын лидерүүд Америкт боловсрол эзэмшсэн, эсвэл тус улсад мэргэжил дээшлүүлсэн байдаг. Харин Хён ерөнхийлөгч болохоосоо өмнө Солонгосчуудын мөрөөдлийн Америкт сурах нь байтугай хөл тавьж ч үзэж байгаагүй гэдэг.

2003 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хёны дорд угсаа гарлаар тоглоом хийсэн телевизийн рекламыг өрсөлдөгч сөрөг хүчнээс бэлтгэн цацаж байлаа. Гэсэн ч Хёныг Солонгосын “Линколн” гэж нэрлэх болсон нь түүнийг хоосонгүй илтгэж байгаа хэрэг биз.

Хён ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд засгийн газрын бодлогыг томоохон хотуудад тэнцвэртэйгээр шилжүүлэх ёстой, төрийн бодлогыг нэг газар төвлөрүүлэх нь буруу гэж үзэж энэ тал дээр багагүй ажлыг эхлүүлсэн байна. Иймээс Хёны засгийн эрхийн үед төрийн олон агентлагуудыг Тежон руу шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байжээ. Түүний энэ бодлогын ачаар Тежон орчин үеийн дэвшилтэт хот болон хөгжих явц нь түргэссэн байна.

Төрийн эрх мэдэл, засаг захиргааны нэгжийг тэнцвэржүүлэх бодлого нь худалдаа бизнес, засаг захиргаа, соёл урлаг гээд бүх шатны бодлого 400 жилийн турш зөвхөн Сөүлд төвлөрч байсныг тэнцвэртэйгээр хувиарлаж, голлох бүс нутгуудад шилжүүлэх эхлэл нь байлаа.

Ямартай ч Ру Му Хён ард түмний дунд нэр хүндтэй ерөнхийлөгч байсан гэж бүхий л шатандаа үздэг юм билээ.

Харин түүний амиа хорлох болсон шалтгаан нь гэр бүлийхний их хэмжээний мөнгө бусдаас авснаас үүдсэн сэтгэлийн дарамт байв уу аль эсвэл хэвлэл мэдээллээр бичиж байгаа одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн алсуур хийсэн улс төрийн өс хонзонгоос үүдэлтэй “аллага” байв уу гэдэг нь тайлагдашгүй үлдэж байна.

Лавлах материал:

http://news.bbc.co.uk/

http://cnn.com

http://www.japanfocus.org

http://www.s9.com/Biography/Roh-Moo-Hyun

http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2009/04/117_43503.html

http://english.ohmynews.com/ArticleView/article_view.asp?article_class=2&no=385276&rel_no=1

http://www.jejutimes.co.kr/news/articleView.html?idxno=56129tragedy

http://www.hani.co.kr/arti/society/society_general/344874.html