Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойгоос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Үнэн хүн
Posted in Онцлох хүн
Бавуугийн Лхагвасүрэн: Сарны цагаан цус
Оршил. 2007 оны 12-р сарын 9-ны өдөр. Ажлаасаа гараад хүндхэн хар цүнхээ мөрөндөө нэг үүрч, гарандаа нэг дүүрсээр Улсын төв номын сангийн дэргэдэх драмын театр руу алхалаа. Таксидах хүсэл байсан ч шинэ жилийн баяр наадам гээд сарын төсөв хэтэрсэн болохоор нарийлаж бас хэмнэж байгаа ухаантай алхаж байгаан. Улсын драмын театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Сарны цагаан цус” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийг үзэхээр явж байгаа минь энэ.
Энэ жүжгийг үзэх боломж олгосон найзтайгаа драмын театрын үүдэнд уулзаад дотогш орох явцад ажиглахад, жүжгийн нээлт хийж байгаа өдөр болоод ч тэрүү дандаа төрийн “томчууд”, урлаг соёлын одод байхаас гадна ер нь бол сэхээтэн байрын царайны хүмүүс дийлэнх байх юм гээч. Шинэхэн ерөнхий сайд Баяр, УИХ-ын дарга Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн харагдана лээ. Жүжгийн зохиолч нь Бавуугийн Лхагвасүрэн гуай болохоор арга ч үгүй биз. Жүжиг эхлэхэд Лхагвасүрэн гуай үг хэллээ. Тэрбээр “Энэ жүжиг таны сэтгэлд удаан үргэлжлэх болтугай” гэсэн ерөөлөөр жүжигээ эхлүүлсэн юм. Үзэгчид амьсгал дарж, чимээ анирлахад би ч мөн адил хүчтэйхэн шиг амьсгалаад аниргүйг үргээн “од” болчихвий гээд бас л амьсгаагаа хураав. Read More…
Posted in Нийтлэл
Time сэтгүүлийн Оны Шилдэг Хүн Владимир Владимирович Путин

Путины өмнөх Орос орон



20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.
Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг. Read More…
Posted in Онцлох хүн
Би баян болно гэдгээ цаг ямагт мэддэг байсан. Үүндээ нэг хором ч эргэлзэж байгаагүй. Варрен Буффет
Мөнгө “үйлдвэрлэгч”
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.
77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм. Read More…
Posted in Онцлох хүн
Солонгосын экс ерөнхийлөгч: “Ухамсарт үхэл үү” эсвэл улс төрийн өшөө авалт уу?
Баасан гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хён “Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон” гэсэн богинохон зурвас үлдээгээд гэрийнхээ ардах уулнаас үсрэн амиа хорложээ.
Түүний үхэл залуучуудын бүтэлгүй хайрандаа гутран өндөр байшингаас “агшинддагаас” тэс ондоо удаан хугацаанд бодож гаргасан шийдвэр болох нь богинохон зурваснаас илт байлаа.

Санаа оноо